СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алдлаа
2020 оны 10 сарын 27
Аравдугаар сарын 25-ны 02.30 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-н амь нас хохирсон байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, аюулгүй байдлаа ханган, хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620723
0 эможи
Зочин
2020-10-27 13:11
осол
2020-10-27 12:53
Орон нутаг болон хотод зам тээврийн осол олноор гарч байнга л хүний амь эрсдэх болж энэ нь жирийн үзэгдэл шахуу болж бнаа.Иймд бид тээврийн цагдаагийн орон тоо зардлыг нэмж өгч эргүүл постуудыг ойр ойрхон байрлуулж хяналт шалгалтыг сайжруулмаар байна. Дайн тулаантай байгаа орноос дутахааргүйл хүмүүсийн амь хохирох юм.Хяналтын камер хурд хэмжигчийг ойрхон байрлуулж дараагийн постуудад цахимаар дамжуулж арга хэмжээ авч баймаар байнаа.онцын шаардлаггүй хөшөө барималд маш их төсөв хөрөнгө зарцуулж байгааг танаж энэ арга хэмжээнд зарцуулмаар бнаааа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: