СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүү хүчирхийлэлд өртсөн харамсалтай хэрэг гарчээ
2020 оны 10 сарын 29
Аравдугаар сарын 28-ны өдөр бага насны эрэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн харамсалтай хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Хамгаалах байранд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 10 настай хүү хүргэгдэж ирсэн байна. Холбогдох албаныхан яаралтай шалгалтын ажиллагаа явуулж, сэжигтэн этгээдийг саатуулсан бөгөөд хэргийн шалгалтаар хохирогч хүүг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн иргэн, 23 настай А гэгч хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байна. Тиймээс сэжигтэн этгээдэд хүүхэд хүчирхийлсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620770
1 эможи
Зочин
2020-10-30 01:13
ТАЙРЧ ӨГНӨ ҮҮ !
Зочин
2020-10-29 23:05
Цаазлана уу?
Зочин
2020-10-29 12:05
z
2020-10-29 11:34
zusan oirtson hodooonii nohoinuuud
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: