СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд хоёр машин мөргөлдөж нэг хүн амиа алджээ
2020 оны 10 сарын 29
Өчигдөр буюу 2020 оны аравдугаар сарын 28-ны 07:50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сумын нутагт асфальтан замд Nissan Condor маркийн автомашины араас Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин мөргөж, зорчигч 35 настай, эмэгтэйгийн амь нас хохирсон осол гарчээ.
Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
Эх сурвалж: ТЦА
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
620776
2 эможи
Зочин
2020-10-29 14:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: