“Петровис“ ХХК-ийн Ж.Оюунгэрэл таалал төгсжээ
2020 оны 10 сарын 30
Петровис" группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсчээ. Талийгаач ХБНГУ-д эмчилгээ хийлгэж байгаад өвчний улмаас өөд болжээ.
Тэрбээр ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн ба 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ. Улмаар 1990-1992 онд Нефт импорт хангамж нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд "НИК" ХХК-д Ерөнхий захирлыг албыг хашиж 1996 оноос хойш "Пертовис" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллажээ.
Түүний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
4
620785
5 эможи
Зочин
2020-10-31 03:20
Зочин
2020-10-30 12:26
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: