11 хүн сууж явсан машин хавцал руу унаж нэг хүн амиа алджээ
Төв аймгийн Батсүмбэр суманд 11 хүн сууж явсан автомашин хавцал руу унаж, 6 хүн бэртэн, 1 иргэн амиа алджээ.
Тодруулбал, Цогт-Өндөр багийн “Өлгийн даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 76 км-т/ Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр хавцал руу унаж 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас барсан тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын жижүүр аравдугаар сарын 29-ний өдрийн 00:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б /46 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат М /38 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э /36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М /36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат Л /35 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б /32 настай, эрэгтэй/, нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Г /36 настай, эрэгтэй/ амиа алджээ.
Эх сурвалж: ОБЕГ