Гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 454 жолоочийг торгожээ Гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 454 жолоочийг торгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 454 жолоочийг торгожээ

2020 оны 10 сарын 30

Arslan.mn

Аравдугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 454 жолоочид торгууль ногдуулжээ.

Тодруулбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу буюу 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Эдгээр өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1280 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 984  дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтсэний 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –16
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-1
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 129 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэдрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620794
0 эможи

Зочин
2020-10-31 03:22
Зочин
2020-10-30 12:27
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up