ФОТО: “ITM-2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгээс...
Улаанбаатар хотын Мишээл экспо төвд зохион байгуулж буй “ITM-2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Ийнхүү Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчидтай уулзах үеэр уул уурхайн улмаас эвдэрч сүйтгэгдсэн газруудад нөхөн сэргээлтийн ажлыг хийх, Хөвсгөл нуурын эко системийн бохирдлын эсрдэлийн судалгаа хийж шаардлагатай арга хэмжээг авах, Туул голыг аврах, хамгаалах ажилд анхаарал хандуулж асуудлыг шуурхай шийдвэрлэх, Агаарын бохирдлыг 80-н хувиар бууруулахад анхаарч ажиллах, хог хаягдлыг үе шаттай шийдвэрлэж зөв менежментийг боловсруулах, Аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж байгаа их бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэх зэрэг чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.
Үзэсгэлэн 2020 оны 10 сарын 30-31 өдрүүдэд Мишээл экспо төвд болох юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|