З.Нямзаяа: Эхний есөн сарын байдлаар 512 гэмт хэрэг бүртгэгдэж, илрүүлэлт 16.4 хувиар өссөн З.Нямзаяа: Эхний есөн сарын байдлаар 512 гэмт хэрэг бүртгэгдэж, илрүүлэлт 16.4 хувиар өссөн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

З.Нямзаяа: Эхний есөн сарын байдлаар 512 гэмт хэрэг бүртгэгдэж, илрүүлэлт 16.4 хувиар өссөн

2020 оны 10 сарын 30

No description available.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахжил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч З.Нямзаяатай ярилцлаа. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай хэлтэст энэ оны эхний есөн сарын байдлаар бүртгэгдсэн хэргийн талаар. 

-Сайн байна уу. Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь 2020 оны эхний 09 сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас нийт 7877 өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авч шалгасаны  1017 буюу 44.9 хувь нь гэмт хэргийн, 5614 буюу 71.2 хувь нь  зөрчлийн шинжтэй байна. Үүнээс 2020 оны эхний 09 сард нийт 512 гэмт хэрэг бүртгэгдэж урд онтой харьцуулахад 439 хэргээр буюу 16.4 хувиар илрүүлэлт өссөн үзүүлэлтэй байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 14 буюу нийт хэргийн 2.7 %-ийг, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 159 буюу нийт хэргийн 31%-ийг, Хулгайлах 180 буюу нийт хэргийн 35.1%-ийг эзлэж байгаа бөгөөд үүнээс Хүчиндэх 19 буюу нийт хэргийн 3.7 ийг, Дээрэмдэх 14 буюу 2.7 ийг, Залилах 68 буюу 13.2 ийг, Бусдаар 58 буюу 11.3 ийг тус тус эзэлж байна.

Хариуцсан нутаг дэвсгэрийн хороодоор нь авч үзээд нийт Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 113 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 117 хэргээр буюу 49.1%-иар, Гэр орон сууцанд 279 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 214 нэгж буюу  56.5 %-иар, Олон нийтийн газар 27 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 26 нэгж буюу -50.9%-иар, тус тус буурсан эерэг үзүүлэлттэй тус цагдаагийн хэлтсийн алба хаагч нар ажиллаж байна.

-Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээны талаар...

-Цагдаагийн ерөнхий газраас “Мал Мах, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас “Яндангаа хөөлье”, Мөрдөн байцаах албанаас “Ятгах тусам нягтал” зэрэг 3 төрлийн нэгдсэн арга хэмжээнүүд явагдаж байгаа ба тус арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдрүү чиглэсэн олон төрлийн нөлөөллийн ажил арга хэмжээг зохион явуулан үр дүнг тооцон ажиллаж байна.

Мөн Хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдрөөс 11 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд “Нэгдсэн эргүүл” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж байна.

Уг арга хэмжээг сайн дурын урамшилт эргүүл иргэд, аж ахуйн нэгж байгууллага, болон цагдаагийн алба хаагчийн хүн хүчээр 7 хоногт 2 удаа тодорхой цагуудад гарган үр дүнг тооцон ажиллаж байна.

-Иргэддээ сэрэмжлүүлэг хүргэвэл. 

-Иргэдийн дунд хурц болон архаг угаарталт, түүнээс үүдэлтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна иймд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхдээ иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас хүргүүлж буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөж үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Мөн орон байраа удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх, орхисон тохиолдолд хаалга цоож, цонхны бэхэлгээг сайтар хийх, хөрш зэргэлдээ айлд өрөхдөө захиж хөршийн холбоог хэрэгжүүлж ажиллах

Гудамж талбайд согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэрэг сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Та бүхэн минь мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөөрэй.

Иймд ард иргэддээ сэрэмжлүүлэг, зөвлөмжийг байнга хүргэж байна. Та бүхэн маань мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөөрэй.

-Баярлалаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620805
0 эможи

Зочин
2020-10-31 03:23
keyboard_arrow_up