Хүрэн баавгайн савар, доньд их хэмжээгээр худалдсан этгээдийг илрүүлжээ Хүрэн баавгайн савар, доньд их хэмжээгээр худалдсан этгээдийг илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүрэн баавгайн савар, доньд их хэмжээгээр худалдсан этгээдийг илрүүлжээ

2020 оны 11 сарын 01

Arslan.mn

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид, Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” нэрээр ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид энэ сарын 23-ны өдрийн орой 18-20 цагийн хооронд Мөрөн сумын иргэн Д нь их хэмжээний нэн ховор амьтдын эд эрхтэн хууль бусаар хадгалж байсныг илрүүлэн, тухайн иргэнийг түр саатуулсан байна.

Д гэгч нь Мөрөн сумын хүнс, худалдааны зах дээр цагаан идээ, мал, махны худалдаа эрхэлдэг бөгөөд өөрийн эзэмшлийн байшин, агуулахдаа хандгайн дагзтай эвэр нэг ширхэг, тарваганы арьс 745 ширхэг, бугын эвэр 254 кг, хуш модны самар 270 кг-ыг тус тус хадгалж байсныг цагдаагийн байгууллага хураан авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620821
1 эможи

Зочин
2020-11-01 11:07
keyboard_arrow_up