Э.Оюунболдын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгоно
2020 оны 11 сарын 02
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал Дээд шүүхэд өнөөдөр болж, шийдвэрээ гаргажээ. Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор Дээд шүүхээс шийдвэрлэсэн байна. Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээс хасах саналыг Дээд шүүхээс хүчингүй болголоо.
Түүний цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарвал Монгол Улсын аварга Н.Батсуурь Даян аварга болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн шатны эцсийн шийдвэр гаргах хүртэл цол хураах талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэх мэдээлэл бий.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
620844
0 эможи
Зочин
2020-11-02 16:17
batsuur n c adilhan doping hereglee biz dee....y
Зочин
2020-11-02 14:45
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: