“Хүнсчдийн алдар -2020” спортын тэмцээнд 800 гаруй тамирчид оролцож байна
ХХААХҮ-ийн яам, Хүнсчдийн холбоо хамтран Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Хүнсчдийн алдар-2020” спортын наадмыг Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулж байна.
Хүнсний салбартаа тэргүүлэгч, үндэсний томоохон үйлдвэрлэгч 23 аж ахуйн нэгжийн 800 гаруй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс,боулинг гэсэн таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Энэ удаагийн тэмцээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбараас “АПУ дэйри”, “Сүү” ХХК, “Тэсо”, “Айсмарк”, “Витафит милк” зэрэг, махны салбараас “Мах маркет”, “Мах импекс”, “Хиам консервийн үйлдвэр”, “Хүн Од”, “Хаан хүнс импекс”, “Ану болор” зэрэг компаниуд гурил гурилан бүтээгдэхүүний салбараас “Улаанбаатар гурил”, “Милл хаус”, “Талх чихэр”, “Тэнгэрийн хишиг”, “Жүр үр” зэрэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болсон тамирчид оролцож байна.