ОБЕГ: Сураггүй алга болсон 53 настай эмэгтэйг хоёр дахь өдрөө хайж байна ОБЕГ: Сураггүй алга болсон 53 настай эмэгтэйг хоёр дахь өдрөө хайж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 01, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОБЕГ: Сураггүй алга болсон 53 настай эмэгтэйг хоёр дахь өдрөө хайж байна

2020 оны 11 сарын 03

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Модон завод гэдэг газар 53  настай эмэгтэй аравдугаар сарын 29-ний өдөр  сураггүй алга болжээ. Тодруулбал, сураггүй болсон эмэгтэй  усанд яваад Ерөө голд осолдсон тухай дуудлагыг ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр өгсөн байна.

Улмаар  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн нь 08:00 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг багийн Модон завод гэдэг газраас Дарь-Эхийн хонхор гэдэг газар хүртэл завиар 58 км-т, хоёрдугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс өнөөдөр /2020.11.03/ 08.00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620866
0 эможи

Зочин
2020-11-04 06:43
Зочин
2020-11-03 12:49
keyboard_arrow_up