Эхнэрээ буудан хөнөөсөн хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна Эхнэрээ буудан хөнөөсөн хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эхнэрээ буудан хөнөөсөн хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна

2020 оны 11 сарын 03

ЦЕГ: Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөөгүй

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргийн талаар тодрууллаа.

-Амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад хэчнээн дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласан бэ?

-Амралтын өдрүүдэд 2,991 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс 126 дуудлага нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл байлаа.

-Амралтын өдрүүдэд хүний амь насыг хохироосон хэрэг хоёр бүртгэгдсэн байна. Энэ талаар тодруулбал? 

-2020 оны аравдугаар сарын 31-ний шөнийн 01:50 цагт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд "Манай дүү хүний амь нас хохироосон байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар очиж ажилласан.

Ингээд шалгалтаар 34 настай, эрэгтэй,“Б” гэгчийг хамтран амьдрагч эмэгтэй, 30 настай, “3” гэгч нь согтуурсан үедээ цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн энэ өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд “Би эхнэрээ буудчихлаа” гэсэн дуудлага мэдээллийг 06:49 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсэн.

Тус дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулахад амь хохирогч эмэгтэй 50 настай “Э”-гийн толгойн тус газар түүний нөхөр эрэгтэй 53 настай “Б” нь Тоз-8 маркийн галт зэвсгээр буудаж амь насыг нь хохироосон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Тус хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

-Иргэдийн амийг хөнөөсөн байж болзошгүй хэмээн буруутгагдаж байгаа иргэд амиа алдсан хохирогчидтой гэр бүлийн харилцаатай байв уу?

-Орхон аймаг дахь цагдаагийн газарт шалгагдаж байгаа 50 настай эмэгтэй Э-гийн амь насыг хохироосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа 53 настай Б нь хохирогчийн нөхөр байсан.

Харин Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутагт үйлдэгдсэн хэрэгт буруутгагдаж байгаа эмэгтэй 30 настай эмэгтэй “3” гэгч амь хохирогчийн хамтран амьдрагч байсан.

-Хүний амь нас хохироосон байж болзошгүй иргэдийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу? 

-Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн хэрэгт холбогдогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бол Орхон аймагт үйлдэгдсэн хэрэгт холбогдогч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тус хэргүүд гэр бүлийн тааламжгүй харьцааны улмаас үйлдэгдсэн байж болзошгүй гэдгийг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

-Орхон аймагт гарсан хэрэг дээр тухайн галт зэвсгийг ашиглах зөвшөөрөл байсан юм болов уу. Яагаад айлын гэрт галт зэвсэг байв? 

-Тухайн галт зэвсэг нь цагдаагийн байгууллагад бүртгэлгүй байсныг тогтоосон. Тухайн галт зэвсгийг энэ оны тавдугаар сард Улаанбаатар хотоос иргэний гар дээрээс худалдаж авсан гэдэг нь эхний байдлаар тогтоогдоод байна. Хүний амь насыг хохироосон хэргийн Шалгалтын ажиллагаанууд үргэлжилж байна.

-Он гарсаар хүний амь насыг хохироосон гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн бэ?

-2019 оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг 175 бүртгэгдсэн бол энэ он гарсаар эхний арван сарын байдлаар 171 удаа бүртгэгдсэн байна. Үүнээс 65-д хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж 54-т нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

-Дээрэмдэх гэмт хэрэг амралтын өдрүүдэд хэд бүртгэгдсэн бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 10 дугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хугацаанд улсын хэмжээнд дээрэмдэх гэмт хэргийн зургаан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Баянмонгол хорооллын орчим үл таних хар хувцастай хүн хутга тулгаж эд зүйлийг минь дээрэмдчихлээ” гэсэн дуудлага мэдээллийг арваннэгдүгээр сарын 1-ний 03:47 цагт хүлээн авч шалгахад тус хотхонд оршин суух 26 настай, эмэгтэй О-г явж байхад 25 настай эрэгтэй Ц гэгч нь хутга тулган мөнгийг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗД дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа.

Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр СХД-ийн долдугаар хорооны нутагт 54 настай эрэгтэй Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь, 43 настай эрэгтэй Ж болон 38 настай эрэгтэй Б нар согтуурсан үедээ бүлэглэн нүүрэн тус газар цохиж Самсунг загварын гар утсыг нь дээрэмдсэн хэргийг, мөн энэ өдөр СХД-ийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн 25 настай эмэгтэй Н-г гэртээ харих замд нь үл таних 27 настай эрэгтэй У согтуурсан үедээ бусадтай бүлэглэн I Phone загварын гар утсыг дээрэмдэн зугтаасныг цагдаагийн байгууллагаас тус тус шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СХД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Дээрэмдэх гэмт хэрэг 2019 оны эхний аравдугаар сарын байдлаар 790 үйлдэгдсэн бол он гарсаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт 387 болж буурсан байна. Гэмт хэргийн илрүүлэлт 52.1 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.7 хувиар өссөн байна.

 

Ярилцсан: П.Батзаяа

Зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620868
0 эможи

Зочин
2020-11-04 06:43
Зочин
2020-11-03 12:50
keyboard_arrow_up