ТӨБЗ-ын газрын дарга Б.Цэнгэл та, ажлаа хийнэ үү! ТӨБЗ-ын газрын дарга Б.Цэнгэл та, ажлаа хийнэ үү!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТӨБЗ-ын газрын дарга Б.Цэнгэл та, ажлаа хийнэ үү!

2020 оны 11 сарын 03
Arslan.mn
Төрийн өмчийг түйвээж, төрийн хөрөнгөөр туйлж байгаа жишээг бид сүүлийн өдрүүдэд хангалттай сонсож, харж байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн  Х.Бадамсүрэн, эмчилгээ нэрээр их хэмжээний зарлагыг төрийн данснаас гаргуулсан  Д.Дэлгэрбаяр, төрийн мөнгийг баруун солгойгүй үрсэн Х.Бум-Эрдэнэ гээд  буух эзэн буцах хаягтай хууль бус үйлдлүүд  олон нийтэд ил боллоо. 

Гэтэл төр хийгээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга  Б.Цэнгэл та  нүдэн балай чихэн дүлий. Төрийн өмчийг хувийнх юм шиг захиран зарцуулж байхад эрхэм дарга та хаана явав. Танай газрынхан хэнд хяналт тавьж, хэнийг хариуцаж ажиллаж байсан хэрэг вэ? Танай байгууллага зөвхөн төрийн өмчит газруудад томилгоо хийдэг  үүрэгтэй биш биз дээ. Тэднийг хэрхэн яаж ажиллаж байгааг хянах үүрэг бий. 

 Монгол Улсад 102 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газар байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд 13, Сангийн яамны харьяанд 6, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын харьяанд 83 төрийн өмчит компани, төрийн өмчит үйлдвэрийн газар ажиллаж байна.

Төрийн өмчийн эзэд нь олон нийт. Тийм учраас олон нийт буюу өмчийн эздийнхээ өмнө төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа нээлттэй, худалдан авалт нь ил тод, үйлчилгээ нь элдэв чирэгдэлгүй, шуурхай байх ёстой. Төрийн өмчийн компанийн захирлуудад хувийн компанийн захирлуудынх  шиг эрх ямба, элдэв хангамж байх ёсгүй. 

Гэтэл тэд ард түмний өмчийг зөвхөн арвижуулах, компанийг ашигтай ажиллуулах үүргээ умартан хоноцын сэтгэлээр хандсан гэдэг Шилэн дансны баримтуудаас харж болно.

Төрийн өмчийн компаниуд, түүний удирдлагуудаас болж төр хамгийн муу менежер гэх хаягтай болж байна. Өнөөдөр Монгол улсад байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд ихэнх жил алдагдалтай ажиллаж ирсэн.Цаашид алдагдалтай ажилласан алдалдал үргэлжилнэ. Учир яагаад, юунаас болж алдагдалтай ажилласныг шалгаж тогтоон буруутай эздэд нь хуулийн хариуцлага тооцдог тогтолцоо байхгүй. Үүнийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хийх ёстой. Гэвч тэд хийгээгүй чадаагүй. 

Эдийн засгийн хүндрэлтэй өнөө цаг үед ч тэд зогсолтгүй идэж уусаар байна. Хувьдаа завшсан, үргүй зарсан гээд тоо томшгүй баримтуудын ийнхүү ил боллоо. Эцэст зарим нь өргөдлөө өгч, нөгөө хэсэг нь авсан мөнгөө буцааж төлөх гэнэ. Яг ийм хариуцлагын тогтолцоо асуудлаас гарах арга зам мөн үү? Төрийн өмчийг хувьдаа завшиж, үрж үрэгдүүлсээр байх болно гэдгийг сануулах нь илүүц биз.

О.ОНОН

Эх сурвалж: olloo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620875
0 эможи

Зочин
2020-11-04 06:42
Гахай царайлчихаад хэзээч ажил хийдэггүй гар
2020-11-03 19:27
Хүрэлсүхийн найз нэрээр энд тэнд дарга нэр зүүж пээдэлзэхээс цаашгүй амьтан. Хүрэлсүх найз нараа дарга биш шоронд хийвэл Монгол улсад Сингапур шиг хөгжихөд хэрэгтэй сэн. Ли Куан Ю найзуудаа авилгын хэргээ шоронд хийгээд эхэлсэн гэж уншсан. Хүрэлсүх дарга болгоод байдаг.Хэзээ ч шударга ёс тогтохгүй энэ янзаараа
keyboard_arrow_up