Л.АМАРМӨРӨН: 1,202 троллейбус, автобусанд суурилуулсан камерт хийсэн шалгалтаар 606 зөрчил илэрсэн Л.АМАРМӨРӨН: 1,202 троллейбус, автобусанд суурилуулсан камерт хийсэн шалгалтаар 606 зөрчил илэрсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.АМАРМӨРӨН: 1,202 троллейбус, автобусанд суурилуулсан камерт хийсэн шалгалтаар 606 зөрчил илэрсэн

2020 оны 11 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайтай тэмцэх хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилсан сэргийлэх хэлтэс, Нийтийн тээврийн үйлчилгээний компани хамтран Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 ААН-үүдэд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар өнгөрөгч есдүгээр сарын 20-25-ны хооронд 1200 гаруй автобус, троллейбусны камеруудыг шалгасны 666-д нь зөрчил илэрчээ.

Шалгалтын баг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 аж ахуй нэгжийн удирдлагуудтай өнөөдөр уулзаж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нэг бүрчлэн тайлбарлаж, зөрчлийг 30 хоногийн дотор арилгах албан даалгавар өглөө.

Arslan.mn

Энэ талаар НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн "Нийтийн тээвэрт гурван жилийн өмнөөс нэг автобусанд 4-5 камер суурилуулсан. Эхний жилд камерын зөрчлийг илрүүлж сануулга өгсөн. Гэхдээ зөрчил дутагдал их.

1,202 автобусанд суурилуулсан камерт хийсэн шалгалтаар 606 зөрчил илэрсэн. Тухайлбал, Эдгээр зөрчилд DVR картыг эвдсэн, SD картыг сугалж авсан зэрэг зөрчил илэрсэн. Зөрчлийг арилгах сануулгыг автобус компанийн удирдлагуудад 30 хоногийн хугацаатай өгсөн. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар байгууллагыг нэг сая төгрөгөөр торгоно" гэлээ.

Arslan.mn

НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул " Нийтийн тээврийн жолооч нар иргэдээс бэлэн мөнгө авах, тамхи татах, утсаар ярих зэрэг шалтгаанаар камерт өөрчлөлт оруулж буй зөрчлүүд илэрсэн. Тиймээс өнөөдөр холбогдох нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын удирдлага, төлөөлөлд зөрчлүүдийг танилцуулж, санал хүсэлтийг нь сонсоод албан шаардлага өгөх зөвлөгөөнийг зохион байгуулж байна." гэлээ.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620878
2 эможи

Зорчигч
2020-11-04 13:51
Автобусны жолооч тасралтгүй утсаар ярьж байнга бэлэн мөнгө авч явж байгаа шүү ийм байхад танай орлог буурахгүй яах вэ дээ
Зочин
2020-11-04 09:58
Автобуснууд зогсох ёстой зогсоолруу орж зогсохгүй бна. Ялангуяа. Улиастай-Тэц3 автобус Дүнжингаравын буудал руу орж зогсохгүй байх тохиолдол маш их гарч бна. Бараг тогтмол . Мөн зарим жолооч нар бэлэн мөнгө авч бна, түүнийгээ буухдаа өөрөө авдаг юмуу аль эсвэл тушаадаг юм болуу? Зарим автобуснуудын цэвэрлэгээ тааруу байгааг анхаарах хэрэгтэй юм шиг бна. Жолооч нар нь ээлжиндээ заагдсан эргэлт хийхээ л бодохоос хүнд үйлчлэх, орлого олох тухай ер боддоггүй юм шиг ажилладаг. Мөнгө төлөхгүй хүн маш их байдаг. Жолооч шаардлага огт тавьдаггүй. 1 удаа автобусанд 10 хүн орсоны 3 нь огт мөнгө төлдөггүй. Ийм тохиолдолд олон байна.
Зочин
2020-11-04 06:42
Зочин
2020-11-03 19:12
uhaan orj dee..mongoliin huuli 3 honog gedeg shig.yumnuud l baisan..ehnees ajil hereg bolgood yavsan ali hediin tsegtsereed bolchih baisan shyy dee..hariutslagaa uursuduusuu ehelsen ni deer dee..
keyboard_arrow_up