Ерөнхийлөгчийн хамгаалагч Б.Ариун-Эрдэнэ Булган аймгийн ЗАСАГ ДАРГА болжээ
2020 оны 11 сарын 03
Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж ИТХ-ын даргаараа Д.Эрдэнэбатыг томилж, Аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилуулахаар 100 хувийн саналаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал болгосон.
Аймгийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон Б.Ариун-Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгаалагч байжээ. Мөн тэрбээр аймгийн АН-ын даргаар 2017 оноос хойш ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
3
620883
7 эможи
Зочин
2020-11-04 06:41
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: