Улаанбаатар хотын Гаалийн газрын удирдлагыг удахгүй шалгаж дуусна Улаанбаатар хотын Гаалийн газрын удирдлагыг удахгүй шалгаж дуусна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын Гаалийн газрын удирдлагыг удахгүй шалгаж дуусна

2020 оны 11 сарын 04

Arslan.mn

Авлига, хүнд суртлаараа нэлээд дээгүүрт тооцогддог гаалийн байгууллагынхантай холбоотой нэгэн хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байна.

Улаанбаатар хот дахь Гаалийн газрын удирдах албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалт явуулж буйг хэд хэдэн эх сурвалж баталсан юм. Тус газрын дарга Д.Солонго, гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь саатуулсан аж.

Улмаар ГЕГ-ын удирдлагад албан тоот хүргүүлсний дагуу дээрх хоёр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөөд буй гэнэ. Түүгээр зогсохгүй тэдний холбогдсон бусдаас хахууль авсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, удахгүй прокурорын хяналтад шилжүүлэхээр бэлтгэж байгаа аж. Д.Солонгын тухайд ХЭҮК-ын даргаар ажиллаж байгаад 2011-2012 оны үед гаалийн байгууллагад шилжин очсон нэгэн гэнэ. Тэрбээр Улаанбаатар хотын Гаалийн газрын даргаар томилогдохоосоо өмнө Замын-Үүдийн Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байжээ. Харин Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатарын тухайд ГЕГ-ын дэд дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн авга дүү гэх мэдээлэл гаалийн ажилтнуудын дунд байгаа юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620890
0 эможи

Зочин
2020-11-04 16:46
Зочин
2020-11-04 11:08
keyboard_arrow_up