Б.УНДАРМАА: Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 49.4 хувиар буурсан
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ундармаагаас тодруулга авлаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай хэлтэс энэ оны эхний 10 сард бүртгэгдсэн хэргийн талаар мэдээлэл өгөөч.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь 2020 оны эхний 10 сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас нийт 7567 өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авч шалгасны 1956 буюу 25.9 хувь нь гэмт хэргийн, 5459 буюу 72.1 хувь нь зөрчлийн шинжтэй байна.
Тус цагдаагийн хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргийн гаралт болон зөрчлийн дуудлага мэдээллийг бууруулах чиглэлээр Улсын хэмжээнд болон хэлтсийн хэмжээний нэгдсэн болон хэсэгчилсэн “Анхаарал халамж-Эрсдэлгүй орчин”, “Зөрчлийн шийдвэрлэлт” “Архигүй орчин”, “Цахим”, “Яндангаа хөөлий” “Сүүдэр бүү тусга”, “Угаарын хийн хордлогоос сэргийлье”, “Нэг хот-нэг стандарт”, “Эмцэг цэг” зэрэг арга хэмжээнүүд үе шаттайгаар зөв оновчтой зохион байгуулснаар нийт 525 гэмт хэрэг бүртгэгдэж, урд онтой харьцуулахад 512 хэргээр буюу 49.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Цагдаагийн байгууллагаас нэлээдгүй нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?
Манай цагдаагийн хэлтсээс гудамж талбайд согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Албадан”, “Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан хариуцсан нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнэмэл байдлаар амьдардаг, олон нийтийн газар архидан согтуурч, түгшүүр төрүүлдэг иргэдийг Дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэг шинжилгээнд хамруулан материалжуулан судалгаанд хамруулан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн архины албадан эмчилгээнд хамруулан ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдийн амь нас эрүүл мэндийг бас хамгаалах ажлыг зохион байгуулж байна цаг агаар хүйтэн хэцүү болж байгаа энэ үед хөлдөж өсгөхөөс урьдчилан сэргийлж ийм арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Цаг агаар хүйтэрч гэр хорооллын айл өрхүүдээс угаарын хийн хордлогод орсон дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна энэ талаар манай хэлтэс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Яндангаа хөөлье” арга хэмжээний зааварчилга болон мэргэжлийн байгууллагаас хүргүүлж буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөж байх талаар иргэддээ байнга зөвлөн санамж, сэрэмжлүүлгийг тогтмол цахимаар сурталчлан ажиллаж байна.
Нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан Драгон үйлчилгээний төв орчимд хулгайлах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эхний 10 сарын байдлаар хэд хэдэн томоохон нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан үүний нэг болох “Хулгайн тээвэр” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. 2020 оны эхний 10 сарын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 28.0%-ийг хулгай эзэлж байгаа бөгөөд үүнээс халаасны хулгай 5 буюу 0,9%-ийг эзэлж хэргийн илрүүлэлт хэлтсийн хэмжээнд 48.5 хувьтай байгааг урд оны мөн үетэй харьцуулахад +10.0 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байгаа.
ИРГЭДДЭЭ ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЖ БАЙНА.‼
Иргэддээ анхааруулан хэлэхэд цаг агаар хүйтэрч байна архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж өөрийн амь нас эрүүл мэнддээ анхаарч Архигүй нийгмийн төлөө хамтдаа зүтгэе, Аз жаргалтай амьдралыг бид өөрсдөө бүтээн иймд архинаас татгалзаарай гэж хэлмээр байна.