ПРОКУРОР: Хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн дүүргүүд дэх Цагдаагийн газар, хэлтэс, дүүргийн прокурорын газруудын хэмжээнд 2020 оны 8 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж, дүнгээ гаргажээ.
Нэгдсэн дүнгээр Сүхбаатар дүүргийн прокурорын газар тэргүүлж ажилласан бол ажлын үр дүн, хэргийн шийдвэрлэлтээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнх нар тэргүүлж Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан байна.
Тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн хэмжээн дэх эрүүгийн хэргийн шийдвэрлэлт нэмэгдэж, хэрэг бүртгэлтийн хэрэг 28,7 хувиар, мөрдөн байцаалтын хэрэг 75,5 хувиар тус тус буурсан эерэг үр дүн гарчээ.
Эх сурвалж: УЕПГ
|