Үнэрч нохой ноцтой хэргийг шуурхай илрүүлэв Үнэрч нохой ноцтой хэргийг шуурхай илрүүлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Үнэрч нохой ноцтой хэргийг шуурхай илрүүлэв

2020 оны 11 сарын 05

Arslan.mn

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн “Бильярд”-ын газраар үйлчлүүлж байсан иргэний гар утас хулгайд алдагдсан тухай тус дүүргийн цагдаагийн хэлтэст дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагаар тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч а/д Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай эрэгтэй “А” гэгч нь дээрх иргэний гар утсыг хулгайлан 00 өрөөнд нуусан байсныг халуун мөрөөр нь илрүүлсэн байна. Дашрамд дуулгахад ЦДЦСНТ-ийн Албаны нохойн сургалтын хэлтсийн “Уран” дуудлагатай эрэлч нохой нь урд өмнө хохирол ихтэй, ноцтой олон хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан талаар хэвлэлээр мэдээлж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
620928
11 эможи

Зочин
2020-11-05 16:17
keyboard_arrow_up