Олон хоног хоолгүй, хараа хяналтгүй байсан хүүхдийн  АМИЙГ АВАРЧЭЭ Олон хоног хоолгүй, хараа хяналтгүй байсан хүүхдийн АМИЙГ АВАРЧЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Олон хоног хоолгүй, хараа хяналтгүй байсан хүүхдийн АМИЙГ АВАРЧЭЭ

2020 оны 11 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн СХД-ийн гэр хороолол бүхий 35 хорооны нутаг дэвсгэрт амьдардаг айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2020 оны 11-р сарын 04-ний өдөр үзлэг шалгалт явуулахад СХД-ийн 35 дугаар хорооны 2-р хэсэгт түр оршин суух, хаяг тодорхой бус иргэн Н-ийн гэрт 2 өдөр дараалан очиход 4 настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, орчиндоо харьцаагүй, даарсан, 2 хоног хоол идээгүй өлссөн байдалтай байсан.

Иймд Онцгой байдлын албаны алба хаагчид охиныг хүүхдийн тусламжийн утас 108-д мэдэгдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Охин тураалтай буюу жингийн дутагдалтай, биеийн хэсгээр шарх сорвитой байсан. Охиныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч хүүхдийг түр хамгаалах байранд тусгаарлаад байна.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
620933
1 эможи

Зочин
2020-11-05 16:17
keyboard_arrow_up