“НЭН ТЭРГҮҮНД ХАБ-2020” бага хурал болж байна “НЭН ТЭРГҮҮНД ХАБ-2020” бага хурал болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“НЭН ТЭРГҮҮНД ХАБ-2020” бага хурал болж байна

2020 оны 11 сарын 06

Arslan.mn

Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо (МОШПА), “Шинжлэх ухаан технологийн их сургууль”, “Монголын ажил олгогч эздийн холбоо, “Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо”, “Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль” хамтран “Ковид-19 ба ХАБЭМ” уриан дор  “НЭН ТЭРГҮҮНД ХАБ-2020” бага хурлыг /2020.11.05-06/-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа,  дэд сайд С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат тус төвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Д.Гангаамаа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа болон уул уурхай бусад салбарын аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд, сургалт, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож байна.

Бага хурал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтийн болон зохицуулалтын шинэлэг мэдээлэл авахаас гадна аж ахуйн нэгж, байгууллагын ХАБ-ын асуудлаа шийдвэрлэж буй тэргүүн туршлага, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн түншлэгч байгууллагуудын байр суурийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид хууль, эрх зүйн тогтолцоог улам боловсронгуй болгоход санал, зөвлөмж гаргана.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлсэн. Мөн олон улсад “VISION ZERO буюу ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа.

“НЭН ТЭРГҮҮНД ХАБ”  бага хурлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци, уул уурхайн зарим компанитай хамтран 2012 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ.

Түүнчлэн тус хурлын оролцогчид жилээс жилд нэмэгдэж байгаа нь ХАБ ямар чухал гэдгийг төлөөлөгчид онцолж байлаа. Тиймдээ ч энэ жилийн бага хурлыг  Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт  цахим хэлбэрээр  давхар зохион  байгуулав. 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620949
0 эможи

Зочин
2020-11-06 11:42
keyboard_arrow_up