Б.Махбалд оноосон 11 жилийн ялыг хэвээр үлдээлээ Б.Махбалд оноосон 11 жилийн ялыг хэвээр үлдээлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Махбалд оноосон 11 жилийн ялыг хэвээр үлдээлээ

2020 оны 11 сарын 06

Arslan.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Махбалын өмгөөлөгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэв. 

Б.Махбал нь Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/  Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөсөн юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Махбалыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар түүнд 13 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Б.Махбалд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд оногдуулсан 13 жилийн хорих ялыг 11 жил болгохоор шийдвэрлээд байсан юм.

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620961
0 эможи

d
2020-11-07 00:04
han ijel hvvhder min orildwol hench im vildel gargana nadad bol ter aluulsan gar ni doromjilj ehner hvvhdin l zanal hiisen haragdaj bsn hench ger bvlee hamgaalna bich yalgaagvi
Зочин
2020-11-06 21:58
хохирогч Гоибосүрэн анхнаасаа амандаа даваагүй юм ярьж хүний дургүй хүргээл энэ тэнэг нь ч тэсэж чадахгзй 2 ууланд эь буруу бна
зочин
2020-11-06 18:00
хүний аминд хүрсэн алуурчин наад ялаа эдэл харин багадчлаа ял чинь
зочин
2020-11-06 17:30
Хохирогч гээд байгаа нөхөр амнаасаа болж л алуулсан юм байналээ ш дээ. Хэн ч гэсэн авгайг чинь шаана гээд байхад зүгээр л зогсож байх уу
keyboard_arrow_up