НЭГ ХОНОГТ: 1800-0119 дугаарт 2910 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.11.06-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 2910 дуудлага холбогдож, үүнээс 1796 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалж, 643 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2087 дуудлага ирснээс 937 нь яаралтай тусламж, 1050 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Үүнээс осол гэмтэл, цусны даралт ихсэлт, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага зонхилж байна.
ЭХЭМҮТ-д 38 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 202 мэс засал хийгдснээс яаралтай 74, төлөвлөгөөт 128 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 382 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3090 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 242 нь хөдөө, орон нутгаас, 166 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.