Өнөөдөр Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 97 иргэн ирнэ
2020 оны 11 сарын 08
Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 14:20 цагт газардах хуваарьтай байна
Тус онгоцоор 97 иргэн эх орондоо ирнэ. Үүний 2 нь өндөр настан, 17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 40 нь оюутан, 38 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, БиЖи, Ворлд Монголиа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
620980
1 эможи
Зочин
2020-11-08 14:56
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: