Ерөнхий сайд асан С.Баяр давж заалджээ Ерөнхий сайд асан С.Баяр давж заалджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд асан С.Баяр давж заалджээ

2020 оны 11 сарын 08

Arslan.mn

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал товлогджээ. Шүүх хурал энэ сарын 12-нд болох гэнэ.  

Анхан шатны шүүхээс С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж Оюу толгойн ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, ашиглаж албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашигласан, найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн “Петровис трейдинг” компанид эдийн засгийн хувьд давуу байдал бий болгон Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзсэн байдаг. Улмаар түүнийг 5 жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд хууль бусаар олсон 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг хураан авч улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: shuurhai.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
620982
1 эможи

keyboard_arrow_up