НӨАТ-ын баримт өгөөгүй зах, худалдааны төвүүдийг торгоно НӨАТ-ын баримт өгөөгүй зах, худалдааны төвүүдийг торгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 01, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын баримт өгөөгүй зах, худалдааны төвүүдийг торгоно

2020 оны 11 сарын 08

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус мэдэгдэлд иргэдээс зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа гомдол ихээр ирж буй тул НӨАТ-ын баримт өгөх тогтолцоонд шилжүүлэх ажил зохион байгуулахыг онцлон анхааруулсан байна. Хэрэв тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Ирэх долоо хоногоос Татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ. Баримтжуулж баталгаажуулсан гомдол ирвэл шууд арга хэмжээ авна. Зах, худалдааны төвийн ажилчид, удирдлагууд анхаараарай. Бид Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
620985
2 эможи

Үйлчлүүлэгч
2020-11-09 19:37
Том дэлгүүрүүдийн гутлын тасагууд НӨТ-н тасалбар огт өгөхгүй бна. Жишээ нь Билэг их дэлгүүрийн тасагууд
иргэн
2020-11-09 11:25
том зах худалдааны төвүүдийг цэгцэнд оруулж баримт гаргуулж чадах уу даа лав нэгдсэн том төврүүл нүүлгэж чаддаггүй юм байна лээ
keyboard_arrow_up