ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2020 оны 11 сарын 09

Arslan.mn

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2020 оны 11 дүгээр сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 11-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 13-нд Алтай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр өдөртөө бага зэрэг хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620998
0 эможи

Зочин
2020-11-09 12:30
keyboard_arrow_up