Ж.АМГАЛАН: COVID-19-ийн өндөр эрсдэл байгаа тул тодорхой саналуудыг УОК-д өгч байна Ж.АМГАЛАН: COVID-19-ийн өндөр эрсдэл байгаа тул тодорхой саналуудыг УОК-д өгч байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ж.АМГАЛАН: COVID-19-ийн өндөр эрсдэл байгаа тул тодорхой саналуудыг УОК-д өгч байна

2020 оны 11 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор COVID-19 халдвараас сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Бид өмнө нь БНХАУ-д халдвар дэгдэхэд урд хилдээ анхаарч байсан бол одоо ОХУ-ын ил залгаа хэсгээ онцгойлон анхаарах шаардлага гарч байна. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтуудад аюул, эрсдэлийн судалгааг хийсэн.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо боомтын аюул эрсдэлийн үнэлгээг хийж, сэжигтэй гэж үзсэн долоон тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийхэд сөрөг буюу халдваргүй гарсан. Энэ нь одоогийн байдлаар тус аймгуудын нутагт коронавирусийн халдвар гараагүй гэсэн үг.

ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр тусмаа манай улстай хил залгаа газруудад нөхцөл байдал тун хүнд байна.  Монгол орны цаг уурын нөхцөл байдлаар салхи дандаа хойноосоо чигтэй байгаа учраас бидэнд бодож тооцож, сэргийлэх зүйл маш их байна. Магадгүй энэ өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй байгаа тул өнөөдөр цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг УОК-д өгч байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621002
1 эможи

Зочин
2020-11-09 12:31
keyboard_arrow_up