Сүлжээний залилан хийсэн иргэдийн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Сүлжээний залилан хийсэн иргэдийн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сүлжээний залилан хийсэн иргэдийн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

2020 оны 11 сарын 09

Arslan.mn

Баянгол дүүргийн прокурорын газраас сүлжээний залилан үйлдсэн 8 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Эдгээр иргэд нь 2017-оос 2018 онд тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг нь өсгөж өгнө гэж нийт 72 иргэнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч мэхлэн 1.219.015.175 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анх шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд нэр бүхий 8 шүүгдэгчийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, уг гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож 3-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Прокуророос иргэдийг олон шатлалт бүхий маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгддэг дээрх төрлийн сүлжээний бизнест элсэн орохгүй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
621010
10 эможи

Зочин
2020-11-10 20:29
цэрэндолгор
2020-11-10 18:52
орон нутагт энэ асуудлыг мэддэг хууль зүйн хүмүүс байдагүй шдээ
amway
2020-11-10 10:50
amway gej fawhoo ch bilvvv hujaaa emvvd zardag shvljeee mongolooor
B
2020-11-10 08:55
Han uulih yuasan bol doo Magnai work bg bolbuu
keyboard_arrow_up