“Эрэл“-ийн Б.Эрдэнэбатын шүүх хурлыг дахин хойшлууллаа
2020 оны 11 сарын 10
“Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэх эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн наймдугаар сард хэлэлцэж, Б.Эрдэнэбатад долоон жилийн ял оноож, эхнэрийг нь цагаатгасан билээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэх байсан ч шүүгчдэгч Б.Эрдэнэбат өмгөөлөгч нэмж авах хүсэлт гаргаснаар шүүх хурлыг хойшлууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621030
0 эможи
Зочин
2020-11-10 20:31
Зочин
2020-11-10 14:13
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: