Хөл хорионы үеэр цахим мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ
2020 оны 11 сарын 13
Хөл хорионы үеэр цахим мөрийтэй тоглоомын газар нууцаар ажиллуулан, цөөнгүй хүн тоглуулж байсан гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт цахим тоглоомын газар ажиллаж, 10 гаруй хүн тус газарт тоглож байсныг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлжээ.
Мөрийтэй тоглоом тоглож байсан "И", "Х", "Т" нарын бүлэг этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тоглож байсан хүмүүс дунд олны танил хүмүүс байсныг эх сурвалжууд хэлж байна.
Тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17-д заасан "Мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэсэн зүйлчлэлээр хариуцлага хүлээлгэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
621112
2 эможи
иргэн
2020-11-13 19:42
Чапи гээд муу архичин салбадай байсан гээ биз дээ
Novsh
2020-11-13 12:52
Gazar deer ni yalaa shig buudaj xoroogood nyxend bulaad yavax xeregtei. Tsar taxal tigloom bish
Зочин
2020-11-13 12:23
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: