Б.Баатархүү: Ажил эхлэх, тарах цагаар хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж болно Б.Баатархүү: Ажил эхлэх, тарах цагаар хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: Ажил эхлэх, тарах цагаар хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж болно

2020 оны 11 сарын 13

Arslan.mn

Өнөөдрийн 17 цагийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд автобусаар, хувийн машинаар, эсхүл явган яв гэсэн шаардлага тавиагүй. Хэрвээ ийм алдаа дутагдал гаргасан бол хүлцэл өчье. Урьд шөнө замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр оройтож гарсан. Энэ мэдээллийг авч амжаагүй иргэд хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцож нэлээд хүндрэл учрууллаа. 

УОК шийдвэр, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу 13 чиглэлийн байгууллагын ажилтнууд ажил эхлэх, тарах цагаар хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно. Дээрх зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд иргэний болон ажлын газрын үнэмлэхээ биедээ авч явах шаардлагатай. Маргаашаас тухайн 13 чиглэлийн байгууллагын харьяа иргэд томилгоот ажил үүргийн тушаалтай явахад асуудал үүсэхгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621119
2 эможи

Иргэн
2020-11-14 09:53
Зарим нэгэн харьцаа муутай нь дарамтлаад байгаа юмуу. Ёс зүйтэй баймаар байна
keyboard_arrow_up