ХХААХҮЯ: НӨӨЦИЙН МАХ борлуулж буй цэгүүдэд ажиллалаа ХХААХҮЯ: НӨӨЦИЙН МАХ борлуулж буй цэгүүдэд ажиллалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: НӨӨЦИЙН МАХ борлуулж буй цэгүүдэд ажиллалаа

2020 оны 11 сарын 16

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Болорчулуун нар нийслэлийн зарим дүүрэгт байрлах нөөцийн махны худалдааны цэгт өнөөдөр ажиллалаа. Коронавирус цар тахлын нөхцөл байдалтай холбоотой иргэдийн махны худалдан авалт нэмэгдсэн учир нөөцийн махны тоо хэмжээ, худалдан борлуулах цэгүүдийг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарын албаны хүмүүс нөөцийн махны 6 цэгт ажиллахад иргэд хорио цээрийн дэглэм баримталж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр худалдан авалт хийж байлаа. Иргэдийн дунд нөөцийн махны эрэлт ихтэй байгаа учир зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч байгааг тэнд ажиллаж буй хүмүүс хэлж байв. ХХААХҮЯ-ны зүгээс нөөцийн махны тоо хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй учир иргэдийг яарч сандрахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг даган эрсдэлээс урьдчилан сэргийлж худалдан авалт хийхийг уриалж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621206
2 эможи

keyboard_arrow_up