Б.Азжаргал: Дархан-Уулд CОVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн
2020 оны 11 сарын 17
Дархан-Уул аймагт коронавирусний сэжигтэй нэг тохиолдол илэрлээ. Сэлэнгэ аймгийн ойрын болон дам хавьтлын 583 иргэнээс шинжилгээ авахад өнгөрсөн шөнийн 00.26 цагт нэг иргэнээс халдварын шинж тэмдэг илэрсэн ба тухайн иргэний хавьтлын 60 гаруй хүнийг тусгаарлаад байна. Аймгийн нийт хүн амд тандалтын шинжилгээг хийж байна. Тэр дундаа олон хүнтэй харилцдаг ажилтан, алба хаагчид буюу багш ажилтнууд, мэргэжлийн анги албадууд болон худалдаа үйлчилгээ эрхлэгч зэрэг 10,302 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн гэж аймгийн Засаг дарга Т.Азжаргал мэдээллээ.
Хариуг баталгаажуулахаар Улаанбаатар хот руу сорьц илгээсэн ба Дархан-Уул аймгийн хэмжээнд үүрийн 05.00 цагаас эхлэн бүрэн зогсолт хийхээр болж, хөдөлгөөнийг хорилоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621216
0 эможи
Зочин
2020-11-17 12:17
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: