Лангууныхаа ард архи уусан хоёр худалдагчийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ Лангууныхаа ард архи уусан хоёр худалдагчийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Лангууныхаа ард архи уусан хоёр худалдагчийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ

2020 оны 11 сарын 17

Arslan.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэн бүр дээд байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.  

УОК, Цагдаагийн ерөнхий газраас архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг хориглосон шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдөр “Хүчит шонхор” захын лангуу түрээслэгч 2 иргэн ажлын байран дээрээ архи уусан зөрчлийг ирлүүллээ. Иймээс ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ШӨХТГ-ын Улсын байцаагч нар газар дээр нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу дээд байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр тус бүр 100 мянган төгрөгөөр торгожээ.

Цаашид иргэн бүр хариуцлагатай байж энэ мэт зөрчлийг гаргахгүй байхыг ОБЕГ болон ШӨХТГ-аас АНХААРУУЛЖ байна.

Мөн архи, согтууруулах ундааг  худалдаалахгүй байгаа энэ үед иргэд эмийн сангаас спирт худалдан авч, уусан зөрчил илэрч байгаа тул Цагдаагийн байгууллагаас эмийн сангуудад спиртийг жороор олгохоор, нэг хүнд тодорхой лимит тогтоон худалдаалахаар зөвлөмж хүргүүлсэн байна.  

Улс орон даяар онцгой байдлын дэглэмд шилжсэн энэ үед Дээд байгууллагаас ирүүлсэн тогтоол шийдвэрийг иргэн бүр биелүүлж хамтдаа, эрүүл энх,  цар тахлыг даван туулцгаая гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
621256
4 эможи

mal zardag tolgoin adijan
2020-11-18 15:38
m
Зочин
2020-11-18 10:15
Tevcheergui hognuud ve kkkkkk
keyboard_arrow_up