Хэнтий аймагт хулгайн замаар зорчсон иргэдийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2020 оны 11 сарын 18
Хэнтий аймгийн постууд дээр зөвшөөрөлгүй ирсэн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгожээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа постууд дээр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ирсэн тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хурааж тээврийн хэрэгсэлд зорчиж яваа иргэн тус бүрийг Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13 /Гамшгаас хамгаалах тухай хууль/ дахь заалтын дагуу 500.000 төгрөгөөр торгохыг анхааруулж байна. Үүний дагуу Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймгийн Баянхутаг суманд очсон 2 иргэнд дээрх торгуулийн арга хэмжээг авсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621294
0 эможи
Зочин
2020-11-18 18:10
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: