Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 24 иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 24 иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 24 иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгожээ

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

Цар тахалтай холбоотойгоор улс даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон үед цахим орчин ашиглан тодорхой төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Тэрбээр "Энэ хугацаанд олон нийтийн сүлжээг ашиглан гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах зөрчил гарсан. Одоогоор энэ төрлийн 90 мэдээллийг шалгаж байна.

Үүний хүрээнд 11 этгээдэд тус бүр 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч найман тээврийн хэрэгслийг саатуулан, 11 фэйсбүүк хаягийг устгуулсан.

Түүнээс гадна цахим орчинд явуулж буй урьдчилан таамаглах боломжгүй тоглоом явуулж буйг шалгахад нийт 75 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүллээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй ажиллагаа явуулсан 24 иргэнийг тус бүр 100,000 төгрөгөөр торгож, 27 тоглоомын үйл ажиллагааг зогсоож, гурван асуудалд хэрэг нээн 21 үйлдэлд нь шалгалтын ажиллагааг үргэлжилж байна.

" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621304
0 эможи

Зочин
2020-11-19 11:45
keyboard_arrow_up