ХӨСҮТ: Коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчлэх дөрвөн баг ажиллаж байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
2020 оны 3 дугаар сарын 10-аас батлагдсан тохиолдлыг эмчилж эхэлсэн. Анхны тохиолдлыг н.Чинбаяр эмч эмчилсэн бөгөөд тус эмч маань бусад эмч нараа бэлдэж, дадлагажуулж ажиллаж байна. Одоогийн байдлаар дөрвөн баг ээлжлэн ажиллаж байна. Халдвартын клиникийн эмч нар бүгд орж ажиллаж байна. ДЭМБ-ын эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилгээгээ хийж байна. Дэлхийн жишигтэй нийцүүлж ажиллаж байна. Илрүүлгийн маш эрт хийж, тусгаарлалтыг богино хугацаанд авч, эрэмбэлэн ангилах, оновчтой зохион байгуулалтыг хийж ажиллаж байна. Өвчтэй хүмүүстээ вирусийн эсрэг эмчилгээг хийж байгаа. Үүний дараагаар дархлаа дэмжих, уушигны хатгаа, нэвчдэстэй байвал антибиотик эмчилгээг эхлүүлж байна.