ЭМЯ: Анхны тохиолдол батлагдахад иргэн Д-тэй уулзсан бүх хүнийг тэр шөнөд нь тусгаарласан
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
Улсын хэмжээнд 2 том кластр бүртгэгдэж байгаа. Нийслэл хотод 443 хүн байна. Үүнээс 34 тохиолдол гарсан. Энэ тохиолдол эхний батлагдсан тохиолдолтой ойрхон байсан. Гэр бүлийн ойрын хавьтал болон 34 хүн шууд тэр хүнтэй холбоотой. Анхны тохиолдол батлагдахад тэр хүнтэй уулзсан хүмүүсийн тэр шөнөд нь тусгаарласан. Улаанбаатао хотод бүртгэгдсэн 6 тохиолдол нь төмөр замтай холбоотой. 150 гаруй хүмүүсийн хооронд төмөр замын тэмцээн болсон. Тэр тэмцээнд оролцсон хүмүүс дараа нь караокед орсон, төмөр зам дагасан 5 аймаг, төмөр зам дагуу 10000 гаруй хүнд шинжилгээ хийж 172 хүнийг илрүүлсэн. Бид хүн ардынхаа дунд өвчлөлийг тархаахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Бидний ажлыг дэмжиж, маскаа зүүн, гараа сайтар савандаж угааж, хүн хоорондын зайг ягштал мөрдөж байгаа та бүхэндээ баярлалаа.