ЧИМЭЭГҮЙ БААТРУУД: Цагдаа нарын шаардлагыг биелүүлж, тэдний ажлыг хүндэлье!
Хөл хорио тогтоосноос хойш манай улс 12 дахь хоногоо үдэж байна. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулсаар байна.
Тэд цар тахлын эрсдэл, аюулыг сөрөн зогсохдоо, хайртай хүмүүсээ орхиод албандаа гарахдаа улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зогсов. Тиймээс тэдний зүгээс танд тавьж буй шаардлагыг зүй ёсоор биелүүлж харилцан хүндэтгэлтэй хандаж өөрийгөө ч бусдыг ч хамтдаа хамгаална уу. Хүмүүс хөл хорионы үед буйдан дээрээ байгаа бол тэргүүн фронтын чимээгүй баатрууд ажлын байран дээрээ нүд цавчилгүй ажиллаж байгааг ойлгож, тавьсан шаардлагыг биелүүлж, тэдний ажлыг хүндэлье!