СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Машин нь хүч алдан ухарснаас болж явган зорчигчийн амь нас хохирчээ
2020 оны 11 сарын 23
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Архангай аймаг Ихтамир сум, Хөх нуур баг “Сүмт” гэх газар Toyota Landcruiser-80 маркийн автомашин хүч алдан ухарч явган зорчигч 36 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Мөн өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 81 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд, жолооч нарыг цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд оролцохгүй байж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621463
0 эможи
Зочин
2020-11-23 18:47
Иргэн
2020-11-23 18:00
Явган зорчигчийн машин хүч алдаж ухрана гэж яадаг юм бэ?
Зочин
2020-11-23 14:55
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: