С.Баяр, С.Баярцогт нарын давж заалдах шатны шүүх хуралдаан ирэх долоо хоногт болно
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирэх долоо хоногт зарлагдсан зарим эрүүгийн хэргийн шүүх хурлын товыг танилцууллаа.
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэл тогтоолтой шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эхний хурал;
2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой шүүгдэгч С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 12 дугаар 03-ны өдрийн 3 дахь хурал. болно. Тус шүүх хуралдаанууд онлайн /цахим/ хэлбэрээр зохион байгуулагдах аж.