Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн байна
Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.
2020 оны 11 сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Онон, Улз голын сав газар, Дорнодын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
2020 оны 11 сарын 30-наас 12 сарын 04 хүртэлх цаг агаарын төлөв
Энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.