Хотод орж ирсэн зээрийн сүргийг буцаахаар ажиллаж байна
2020 оны 11 сарын 30
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайх, Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргалаа.
Өчигдөр өглөө нийслэл хотод Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг нь Өлзийт хорооллын хойд уулсаар Биогийн чиглэлээс иржээ. Байгаль хамгаалагчид болон холбогдох албаны хүмүүс хотоос буцаан гаргахаар ажиллаж байна.
Цагаан зээрийн байгальд гүйцэтгэх үүрэг, экологийн ач холбогдол их байдаг. Тиймээс ан амьтдаа хайрлаж идэх хоол, хүнсийг нь үлдээхийг уриалж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621634
0 эможи
Зочин
2020-11-30 14:02
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: