Орон нутгийн иргэдийг буцаах ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна Орон нутгийн иргэдийг буцаах ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутгийн иргэдийг буцаах ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2020 оны 12 сарын 02

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээ хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Бэлтгэл ажлыг хангаж, долоон байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн ариутгал халдваргүйжүүлэлт болон зохион байгуулалтын бусад ажлыг хийн ажиллаж байгаа юм.

Иргэдийг нэвтрүүлэх ажлыг “Драгон”, “Лавай”, “Тэнгэр” авто буудлууд дээр зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр буюу 12 дугаар сарын 01-ний 16:00 цагийн байдлаар 51 чиглэлд 41 тээврийн хэрэгслээр 1,362 зорчигч, Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчжээ.

Коронавирсут халдварын тархалт голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, мөн стратегийн гол ордууд байрлаж байгаа Өмнөговь аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнуудыг дараагийн ээлжинд үе шаттайгаар зохион байгуулж зорчуулна.

Хорио цээрийн дэглэмийн үед хот хооронд зорчих иргэд дараах үүрэг хүлээнэ.

  1. Иргэн та гар утас болон цахимаар www.119.mn-руу орж Улаанбаатар хотоос орон нутагт зорчих, орон нутгаас нийслэл хот руу зорчих болон аймаг, сум хооронд зорчих хүсэлт бүртгэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно.
  2. Товлосон газраа, товлосон цагт очиж, шинжилгээгээ өгнө.
  3. Шинжилгээний хариуг www.119.mn-ээс “Шинжилгээний хариу авах” цэснээс регистерийн дугаараар шалгаж авна.
  4. Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж, захиална.
  5. Билетээ захиалж авсны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж, нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна.
  6. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.
  7. Очих газраа очиж, гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба дотны хүмүүстээ халдвар дамжуулж, бусдад тараахгүйн тулд заавар, журмыг сайтар баримтална. 
  8. Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж, Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.

 

 

 

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621699
0 эможи

Зочин
2020-12-02 12:50
keyboard_arrow_up