СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөдөлгөөн сийрэг замд хурд хэтрүүлснээс осол гаргажээ
2020 оны 12 сарын 03
Халтиргаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас зам тээврийн гурван осол өчигдөр гарчээ.
Тодруулбал,
- 2020.12.03-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Т жолоочтой Nissan Navara маркийн автомашин гүүрний гэрлийн шон, бетон хашлага мөргөсөн.
- 2020.12.03-ны өглөө 08:00 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрэн дээр Toyota Highlander маркийн автомашин гүүрний гэрлийн шон мөргөсөн.
- 2020.12.03-ны өглөө 08:10 цагийн орчим ХУД-ийн 11-р хороо уулын замд Toyota Prius маркийн автомашин замын хашлага мөргөн онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй Б гэмтсэн байна.
Иймд тээврийн хэрэгслийнхээ дугуйг өвлийнхөөр сольж, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар багасган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
621743
1 эможи
Батсайхан
2020-12-25 23:09
Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн эсвэл нойрмог үгүй бол жолоо муу барьдаг өвлийн дугуйгүй байж л таараа. Тийм л мунхаг тэнэг нь харагдаж байна
Зочин
2020-12-03 18:07
arxia boli arxia boli arxia boli
Зочин
2020-12-03 18:06
chadwar muu bnaa l gesen vg de eswel sogtuu bna
Зочин
2020-12-03 14:23
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: