“ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА УХААНЫГ ЭЕРЭГ ХҮМҮҮЖЛИЙН АРГАТАЙ УЯЛДУУЛАХ НЬ“ сургалт болж байна
"ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА УХААНЫГ ЭЕРЭГ ХҮМҮҮЖЛИЙН АРГАТАЙ УЯЛДУУЛАХ НЬ" сургагч багш бэлдэх сургалт зохион байгуулагдаж байна.
Төрийн захиргааны ажилтан албан хаагчид, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийг " Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг эерэг хүмүүжлийн аргатай уялдуулах" талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, өрх гэр бүлд хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, хүүхдэдээ бага наснаас нь эхлэн баримтлах зарчмуудыг суулгах, эцэг эхчүүд хүүхдийг хэрхэн зөв үлгэрлэн хүмүүжүүлэх талаар ойлголт мэдлэгийг олгох зорилгоор " Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга" сургагч багш бэлтгэх сертификаттай сургалт 2020 оны 10-р сарын 20-ны өдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж байна. Сургагч багшаар нийт 45 СӨБ, ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан нар бэлтгэгдэж байна. Цаашид сургагч багш нар Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг нийт 11.000 эцэг эх, асран хамгаалагч, ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт таниулан хүүхэдтэй ажиллах аргыг түгээн дэлгэрүүлэх юм.