PCR шинжилгээ хийлгэсэн иргэдээс шинжилгээний хариу шаардахгүй хотоос гаргана
2020 оны 12 сарын 03
Улсын онцгой комиссын шуурхай штабын ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ны өдрүүдэд өгсөн PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүйгээр автотээврийн шалган нэвтүүлэх товчоогоор нэвтрүүлэх чиглэлийг өнөөдрөөс өгчээ.
Ингэснээр дээрх гурван өдрүүдэд шинжилгээ өгсөн иргэдийн хариу нь товчоодод хяналтын багт очсон тул хотоос гарах тухайн иргэний хувийн бичиг баримтын хамт хариуг нь тулгаж гаргах юм байна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
621756
3 эможи
O suhtumur
2020-12-03 19:10
Hariu
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: