Сэлэнгэ аймагт эцэг, эх нь хөл хорионд орсны улмаас 148 хүүхэд хараа хяналтгүй болжээ
2020 оны 12 сарын 04
Цар тахлын улмаас хүүхэд хамгаалалд эрсдэл үүсэж байгаа тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр "Сэлэнгэ аймагт халдварын улмаас 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Эдгээр хүүхдүүдэд асран хамгаалагч сонгох, хажуу айл, хөршөөр нь дамжуулж хараа хяналт тавих, шаардлагатай тохиолдолд түр хамгаалах байранд аваачих арга хэмжээ авч ажиллаж байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт 500 гаруй дуудлага ирж байна. Эцэг, эх нь хөл хорионд орсны улмаас хүүхэд гэртээ ганцаараа байх болон хүүхэд эрсдэлт нөхцөлд өртсөн тухай дуудлага сүүлийн үед нэмэгдсэн." хэмээлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
621777
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: